Хорт хавдар үүсгэдэг асбест гэх бодисыг улсын хилээр
нууцаар оруулж ирснийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн байна.
Асбестыг дэлхийн 55 оронд ашиглахыг хориглосон байдаг бол манай улсад
хязгаарлаж, химийн хорт болон авултай бодисын жагсаалтад багтаасан байдаг аж. Манай
улсад Асбестыг оруулж ирэх зөвшөөрөл Эрдэнэт үйлдвэрт байдаг байна. Нарийн утсархаг
бүтэцтэй, бутрамтгай, бат бөх дулаан цахилгаан бага дамжуулдаг, галд тэсвэртэй
усанд уусддагүй бодис учраас барилга, эрчим хүчний салбар ашиглах нь элбэг.
Гэвч олон улсын хавдрын
эрдэм шинжилгээний агентлагаас Асбест нь хавдар үүсгэдэг бодисын ангилалд
оруулсан бөгөөд ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэдэг аж. Мөн бөөр,
улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдар тусах эрсдлийг
нэмэгдүүлдэг гэж
тогтоожээ.