ВВС агентлагийн харъяа
Радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн сэтгүүлч, сурвалжлагч Кэйт Моллесон Ховд аймгийн Хөөмийн урлагийн өв тээгч нартай уулзаж, хөөмийн урлагийн талаар радио нэвтрүүлэг
бэлтгэжээ. Ийнхүү тус бүтээлийг дэлхий дахинаа
сонордуулах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын зүгээс дэмжин хамтран ажилласан
байна.
Хөөмийн урлаг бол дэлхийд хосгүй
ховор урлагийн бүтээл. Энэхүү гайхалтай бүтээлийн өв тээгч нар Ховд аймгийн
Чандмань суманд нэлээдгүй байдаг аж.