Нийслэлийн Хан-Уул болон
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд дэргэдээ Мэс заслын тасагтай боллоо. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус
дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм.
Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна. Харин өнөөдөр 25 ортой шинэ
Мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна хэмээн үзэж
байгаа аж. Тус тасгаар Хан-Уул дүүргийн 4-16 дугаар хороо буюу хотын төвөөс
алслагдсан иргэд үйлчлүүлэх боломжтой. Одоогоор 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр
төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч цаашдаа
боловсон хүчнээ сайжруулах шаардлагатай байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн
Мэс заслын тасаг нь 15 ортой юм. Тус тасаг мөн л ирэх оны дөрөвдүгээр сар
хүртэл төлөвлөгөөт мэс засал хийхээр төлөвлөсөн байна. Харин энэ хугацаанд
орныхоо тоог 25 болгохоор төлөвлөж байгаа аж. Тус тасгийн бүхий л тоног
төхөөрөмжийг ХБНГУ-аас оруулж ирсэн байна.