Нийслэлийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор
улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан
билээ.Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал
хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг
өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байгаа
юм.Үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн
бүсчлэлд шилжих юм байна.