Олон нийтийн сүлжээгээр \”Төрийн сайд автомашинаар мотоциклтой хүн дайрч, хэргийг
нуусан\” гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, Булган аймгийн нутаг
\”Түлүүгийн даваа”-ны орчим \”Дондогийн булаг” гэх газар осол гарч, нэг иргэн амь насаа алдсан байна. Энэ осолд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр холбогдсон гэж мэдээлж байгаа.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр төрийн ордонд тайлбар хийлээ. Тэрээр \”Булган
аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний
бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс
эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөсөн осол гарсан. Миний хувьд жолоо
барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан
баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Ослын маргааш Орхон аймгийн
эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь тухайн иргэн нас барсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах
байх” гэлээ.