Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс
орнууд \”Олон улсын ахмадын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Харин манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг
тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 дахь жилтэйгээ золгоод байна.
1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий
Ассамблейн шийдвэрээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд ахмадуудад учирч буй хүндрэл
бэрхшээл болон тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлан
таниулах зорилготой юм.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлаас \”Ахмадуудаа хүндэтгэе” өдөрлөгийг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар,
дүүргийн Ахмадын хороотой хамтран Бишрэлт зочид буудалд зохион байгууллаа.
Дүүргийн ахмад настнуудад \” Ахмад настны тухай хууль”-ийн талаарх мэдээлэл
олгох, тэдэнд төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт
тусламж үйлчилгээний талаар цогц мэдлэг олгох, ахмад настнуудыг нийгмийн
амьдралд идэвхитэй оролцуулахад өдөрлөгийн гол зорилго оршиж байна.
Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны
дарга Ц.Алтанцацрал, дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцлоо. Уг арга хэмжээнд дүүргийн 19 хорооны 200 орчим
ахмад оролцсон бөгөөд өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хойш мөрдөгдөж эхэлсэн
Ахмад настны хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өглөө. Ахмадуудад дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчдийн урлагийн
тоглолтыг сонирхууллаа.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 14000 гаруй ахмад
настан амьдардагаас хөгжлийн бэрхшээлтэй 350 гаруй ахмад
настан оршин суудаг. Хуулийн мэдлэг мэдээлэл хомс байдгаас ахмадуудад
зориулсан төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байсан бол өдөрлөгт
оролцсоноороо шаардлагатай мэдлэг, мэдээлэлтэй боллоо.