АНУ-ын дуучин Селена Гомез өнгөрсөн сард бөөр шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд орсноо дэлхий даяар мэдэгдсэн билээ. Түүний сайн найз жүжигчин Франсия Райса өрөөсөн бөөрөө өгсөн юм. Түүнээс хойш Селена Гомез биеэ тэнхрүүлж олон нийтийн үйл ажиллагаанд оролцолгүй хэсэг хугацаанд амралтын байдалтай байсан. Тэгвэл саяхан People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа \”шинэ бөөртэй болсондоо маш их баяртай байгаа. Эргэн тоглолтоороо уулзацгаая\” гэж ярьсан байна. Мөн бэлхүүсээ ил гаргасан хувцас өмсөж, өөрийгөө эрүүл саруул байгаа гэдгийг фенүүддээ харуулжээ.