Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орж, урьдчилгаа 30
хувийг 10 болгож бууруулахаар болсон тухай яригдаж байгаа. Гэвч энэ өөрчлөлт
яриа төдийхнөөс хэтрэхгүй л байна. Магадгүй сонгуулийн оноо цуглуулахаар цааш хадгалаад байж болох л юм.
Зээлийн журамд өөрчлөлт орж 10 хувь болчихвол иргэдэд
сайн. Гэвч үлдсэн 20 хувийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ.
Тэгвэл Хөгжлийн банкнаас уг санхүүжилтийг шийдвэрлэх тухай яригдах болсон
байна. Хөгжлийн банкны хөрөнгө гэж бондыг хэлээд байна.
Гэвч бондын хөрөнгөөр төсвийн алдагдалыг нөхөхгүй,
халамжийг санхүүжүүлэхгүй гээд маш тодорхой заасан байдаг аж. Гэтэл иргэдийн
байрны урьдчилгааны 20 хувийг төлж, санхүүжилтийг шийдвэрлэхээр болж байгаа нь
халамжийг санхүүжүүлнэ гэж ойлгогдож байгаа юм.
Энэ нь МАН засаг барьж байх үед \”Чалько”-гоос
мөнгө зээлж иргэддээ тараасантай тун адил зүйл болно эдийн засагчид гэж
тайлбарлаж байна.