Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням,
Дашням давхацсан билэгт сайн өдрийг хурим найр хийхэд хамгийн сайн өдөр гэж Монголчууд үздэг. Тиймээс Гэрлэх ёслолын ордны ачаалал эрс нэмэгддэг
билээ.Өнөөдөр
буюу аравдугаар сарын
7-ны өдөрБилгийн тооллоор Намрын дунд сарын шинийн 17-н таарч байгаа
учраас 64 хос Гэрлэх ёслолын ордонд захиалга өгсөн байгаа аж. Хуримаа хийх гэж буй хосууд Гэрлэх ёслолын
ордноор үйлчлүүлэх хүсэлтэй бол хоёр сарын өмнө захиалга өгч эхэлдэг гэнэ.