\”Tashkent 2017 Grand
prix” тэмцээнийг зориод хэд хонож буй Монгол
Улсын шигшээ багийн жудо бөхийн тамирчид маань өчигдөр дэндүү сайн барилдаж одтой байлаа.
66 кг-д Довдонгийн Алтансүх хүч үзэж хүрэл
медаль, мөн жинд Ганболдын Хэрлэн зодоглож мөнгөн медаль хүртлээ. 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг хүч үзэж
алтан медаль хүртсэн сайхан мэдээ дуулгалаа.
Тамирчид маань одтой байна гэсний учир нь \”Tashkent 2017”-г зорьсон
багийнхан ачаа болон хувцас, хэрэглэл саатаж олон хоносон тул тэмцээндээ орох
болов уу, амжилт гаргах болов уу гэсэн үзэгдчийн хүлээлт байсан юм. Хэдийгээр зориулалтын
хувцас, хэрэглэлгүйдсэн ч тамирчид маань дотоод нөөц бололцоогоо ашиглан гялгар
уут углах зэргээр бэлтгэл хийж, жингээ хасан бүгдээрээ медалийн тавцангаас
буусангүй үзүүлээд өглөө. Энэ бол
монголчууд хаана ч хөрвөх чадвартай, ямар ч хүнд үед хөдөлмөрлөж чаддагийн
нэгэн баталгаа боллоо.