Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн
газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар
тамхины бүлэглэлийг илрүүлэн саатуулсан билээ. Мөрдөн байцаалтын явцад уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи,
сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, оруулж ирдэг болох нь
тогтоогдсон байна. Мөн түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын таван
хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байжээ. Тэд олон удаагийн
үйлдэлтэй, өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-36 насны
залуучууд бөгөөд тэдний дунд одоогийн Засгийн газарт ажиллаж буй нэгэн яамны
дэд сайдын хүүхэд шалгагдаж байгаа аж. Харин түүнийг нууцалж байгаа бөгөөд аль
яамны хэн гэгч дэд сайдын хүүхэд болохыг чандлахыг дээрээс үүрэгдсэн гэнэ.
Юутай ч, тэдэнд эрүүгийн хуульд заасан зүйл ангийн дагуу шийтгэл оногдуулахаар
мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж.