10 дугаар сарын 1-ний өдөр Хятадын Улсын баярын өдөр болдог.
2017 оны 10 дугаар сарын 1-нээс 8-ны өдрүүдэд давхардсан тоогоор 710 сая жуулчин зорчсон бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 1/10 орчим хувийг эзэлсэн болно.
\”Гэр бүлээрээ аялах” нь ихэнх хүмүүсийн сонголт болж, гурван ам бүлээрээ аялсан хүний тоо нь нийт зорчигчдын 6 хувь гаруйг эзэлжээ. Тайланд, Хонконг, Вьетнам, Хятад Макао, Филиппин, Япон, АНУ, Малайз, Камбож, Австрали зэрэг улсууд нь хүмүүсийн анхааралд орсон топ 10 газар болсон байна. Үүнээс гадна Хятадын иргэд аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулсан мөнгө нь хүн нэг бүр 5000 юанийг давсан байна.
Solongonews.mn