сайд У.Хүрэлсүх өөрийг нь дэмжээгүй намынхаа 32-той асуудлаа шийдэж, Засгийн
газартаа хэн хэнийг ажиллуулахаа тохиролцсон тухай мэдээлж эхэллээ. Түүний
тохиролцоонд Ерөнхийлөгч, сөрөг хүчин болох АН ч багтаж байгаа.
Шинээр
бүрдэх Засгийн газар тэргүүнээсээ гадна 15 саяд, 13 яамтай байна. Харин Ерөнхий
сайд өөрийн талын 9 хүнийг танхимдаа ажиллуулж, үлдсэн 6 сайд тохиролцооны
дагуу хуваан өгсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайдын \”бүрэн эрх”-ийн
мэдэлд ЗГХЭГ, ГХЯ, Сангийн яам, ХЗДХЯ, ХНХЯ, ЭМЯ,
ЭХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ багтжээ. Гэхдээ эдгээр яамдаас ХХААХҮЯ, УУХҮЯ
Ерөнхийлөгчийн мэдэлд шилжилсэн гэх мэдээллийг бас өгч байна.
Тохироо
нэгэнтээ бүрдсэн учраас талууд хүмүүсээ нэр дэвшүүлээд эхэлсэн байна. Одоогоор
дуулдаж байгаа нэрсийг танилцуулья.
Яам |
нэр |
Шадар сайд |
Л.Энх-Амгалан |
ЗГХЭГ-ын дарга |
Г.Занданшатар |
Гадаад харилцааны сайд |
Б.Цогтбаатар |
Сангийн сайд |
Ч.Хүрэлбаатар |
Хууль зүй, дотоод хэргийн сайд |
Ш.Раднаасэд |
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд |
С.Чинзориг |
Эрчим хүчний сайд |
Ц.Даваасүрэн |
Эрүүл мэндийн сайд |
Д.Сарангэрэл |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд |
Д.Сумъяабазар |
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд |
Б.Батзориг |
Батлан хамгаалахын сайд |
Н.Цэрэнбат |
Барилга хот байгуулалтын сайд |
А. Баделхан |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд |
Ц.Цогзолмаа |
Зам тээвэр, хөгжлийн сайд |
Ж.Бат-Эрдэнэ |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд |
О.Содбилэг |