Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрын асуудлаар хуралдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимын сайд нарын нэрсийг танилцууллаа. Харин эдгээр нэрс дунд тохиролцооны сайдууд ч байгаа аж. Мөн тэрээр нэр дэвшүүлэх хүсэлгүй байгаа хүмүүсийг ч танилцуулсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэдгээ хэлжээ. Мөн Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатыг тэнцэхгүй гэж мэдэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Сайдад нэр дэвшигч эдгээр гурван гишүүн нь 9/6 тохиролцоо буюу УИХ-ын дарга М.Энхболдын хүмүүс гэв. Тэгэхээр маргаашийн дотор М.Энхболд сайдад томилох гурван хүнийхээ нэрийг танилцуулах шаардлагатай болж байна.