Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар маргааш 09:00 цагт Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх тов гаргаад буй. ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнд албан тушаалаа урвуулан ашиглаж, 17 тэрбум төгрөгийн тендерийг эхнэрийнхээ нэр дээр \”Говь повер” компанид өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж шүүхээс 3.6 жилийн ял оноогоод байгаа. Шүүгдэгч Г.Дэнзэнгийн зүгээс шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтээ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан байна. Хүсэлтэд \”Г.Дэнзэн надтай холбогдох хурлыг нээлттэй явуулж өгнө үү. Би хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хангаж өгнө үү. Би юу болж өнгөрснийг яримаар байна” гэжээ.