Нийслэлийн Багануур дүүрэгт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус дүүргээс хойд зүгт 20 км-т /Е47091’00”, N108043’00’’/ аравдугаар сарын 09-ний өдрийн 09:04 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-ээс цахим шуудангаар ОБЕГТ- ирүүлжээ.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан байгаль орчны улсын байцаагчаас тодруулахад тухайн газар нь \”Хужиртын ам, Нарангийн ар” гэдэг газар бөгөөд тухайн газарт нутаглаж буй малчдад газар хөдлөлт мэдрэгдээгүй гэсэн хариу өгсөн байна.