Өнөөдөр охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр. Олон улсын НҮБ-ын ерөнхий ассамблейгаас 2012 оноос дээрх өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон бөгөөд манай улсын хувьд ч энэ өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэж байна.Охидын боловсрол, эрт гэрлэлттэй холбоотойгоор зөрчигдөж буй эрхүүдийн талаар дэлхий нийт өнгөрсөн хугацаанд уриа гарган олон нийтийн анхаарлыг хандуулж байсан. Харин энэ удаад охидын ерөнхий эрхүүдэд анхаарлаа чиглүүлжээ. Манай улсын хувьд охидын эрт гэрлэлт, бэлгийн хүчирхийлэлийн талаар охидын эрх хамгийн их зөрчигддөг гэж хэлж болно. Тоо баримт сөхөхөд 2012 онд 15-19 насны 4198 охин ээж болсон бол 2013 онд 3500 бүсгүй хүүхэд насандаа ээж болжээ.
Охидын эрхийг хамгаалах зорилготой \”Гүнж” төвд хандсан 7-16 насны охидуудын дунд хийсэн судалгаагаар охидын 54 хувь нь ураг садны хүндээ хүчирхийлүүлж, 30 хувь нь болзооны хохирогч болж бусдад хүчирхийлүүлжээ.Мөн сургуулийн орчин нь охидын эрхийг зөрчдөг газруудын нэг болоод байгааг 2014 оны 2 дугаар сард хийсэн \”Биднийг сонс” форумын үеэр охид ярьсан байна. Биеийн тамирын хувцасаа солих тусдаа өрөө байдаггүй, сургуулийн ариун цэврийн өрөөний хаалга цоожгүй байдаг зэрэг нь охидын элдэв зураг, бичлэг гадагшаа тарах нөхцөл болж байгаа аж.