Шүд өвдөх юм уу, унаж байгаа зүүд ихээхэн зүүдлэгддэг. Энэ нь бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл учирч болзошгүй гэдгийг анхааруулж байгаа юм. Түүнээс гадна бусдын нүдэнд тааламжгүй, муухай харагдахаас айсан байж болох талтай.
Угаас шүд бол гэр бүл, ойр дотныхны харилцааг бэлэгддэг байна. Хэрвээ танд одоо хувийн амьдрал чинь, хайртай хүний чинь харьцаа чухал байгаа бол шүд унахыг зүүдлэх нь та хоёрын дунд үл ойлголцол үүсэхийн тэмдэг. Та карьер хөөх дуртай хүн бол шүд гэмтсэн, муудсан гэж зүүдлэх нь ажил дээр чинь асуудал гарахын шинж.
Хэрвээ хэд хэдэн шүд зэрэг уналаа гэж зүүдэлвэл нилээд олон хүндрэл бэрхшээл учирна гэсэн үг. Бас гэр бүлийнхний хэн нэгэн өвдөхийг, дампуурал, өлсгөлөнг, унахдаа цус гарч харагдсан бол тэдний хэн нэгний үхлийг зөгнөдөг. Унах гэж ганхаж байгаа шүд зүүдлэх ч мөн л хэн нэгний үхлийг зөгнөдөг. Харин шүдээ эмчлүүлж байна гэвэл тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэсэн үг. Эмчээр шүдээ авахуулж байна гэж зүүдэлвэл өвчин тусахын шинж. Харин өөрийнхөө эрүүл, цагаан, гоё шүдийг бахдаж байна гэвэл таныг баяр хөөр, сайхан мэдээ хүлээж байна.