Засгийн газрын танхимд орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болсон байна. Харин үлдсэн гурван сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Хэрэв бүлэг хуралдаад сайдуудаа бүрэн тодруулчихвал өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна.
Тодорхой болсон сайдуудын нэр:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
- Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Бүлгийн хуралдаанаар:
- Монгол Улсын Шадар сайд,
- Барилга хот байгуулалт,
- Батлан хамгаалахын сайдыг тодруулснаар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид бүрдэх нь.