Соёл Амралтын ЗАЙСАН ХИЛЛ Цогцолборт анхны трамполин парк бүрэн хэмжээгээр нээгдэнэ. Бүх насны хүмүүст зориулсан уг трамполин парк нь үндсэн 4-н төрлийн хэсгээс бүрдэх юм.
1. SlamDunk –
Сагсан бөмбөгийн хорхойтнуудад зориулсан хэсэгт 5 метр хүртэл өндөрт үсрэн цагираган дээр тохолт хийх боломжтой бөгөөд 2 талдаа хуваагдан тэмцээн зохиож болох юм. Сагсан бөмбөгийн хорхойтнуудад энэ бол мөрөөдөл юм.
2. DodgeBall –
Эсрэг талын хүнээ өндөрт үсрэнгээ бөмбөгөөр онож тоглох мэдрэмж юутай ч харьцуулашгүй мэдрэмж юм.
3. ClimbingWall –
Та өндөрт авирах дуртай юу? Зүгээр ч нэг авирах биш өндрөөс чөлөөт уналт хийх нь бүр ч таатай байх болно.
4. FreeJump
– Та хүссэнээрээ үсэр.
Трамполин Паркад зүгээр нэг тоглож зугаацахаас гадна биеэ чийрэгжүүлэх зорилгоор Фитнессийн үйл ажиллагаа явуулах юм.
Нийт бизнес эрхлэгчиддээ хандаж хэлэхэд Зайсан Хилл Цогцолбортой бизнесийн түнш болон хамтран ажиллахыг хүсвэл 99998939, 94998939 дугаараар холбогдоорой.