Залуучуудыг эерэг
хандлагатай болгох, хотын соёлыг түгээх нийгмийн шаардлага бий. Нийслэлийн
Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир \”Манай газраас боловсруулсан зөв
10 дадлыг танилцуулая. Тухайлбал,
Олон нийтийн
газар биеэ зөв авч явдаг иргэн,
Замын хөдөлгөөнд
соёлтой оролцдог иргэн ,
Бусдыг хүндэлдэг,
талархлаа илэрхийлдэг иргэн ,
Ёс заншлаа
дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг иргэн,
Нийгмийн хэм
хэмжээ, соёлд суралцсан иргэн ,
Санаачилгатай,
оролцоотой иргэн,
Эрүүл мэнд, эрүүл
амьдралын хэвшилд анхаардаг хэрэгжүүлдэг иргэн,
Бусдын төлөө
сэтгэл гаргадаг иргэн,
Ногоон орчин
бүтээдэг иргэн,
Цаг баримталдаг
иргэн байхыг тусгасан байгаа” гэлээ.
Ёс заншлаа дээдэлдэг, зөвөөр хэрэгжүүлдэг
иргэн байх гэдэг ойлголт өргөн утгатай. Цонхоороо дээж өргөөд зогсоол дээр
тавьсан машиныг бохирдуулах нь бие биенээсээ үргэлж хамааралтай оршин байх их
хотын амьдрал, суурин иргэншлийн онцлогт тохирохгүй болоод байна. Үүнийг өнгөц
харахад жижиг асуудал мэт боловч хотын соёл ба уламжлал, ёс заншлаа хадгалж
үлдэх гэх мэт томоохон асуудлууд цаана нь байгаа. Тэгэхээр бид асуудлыг илүү
нухацтай авч үзэх хэрэгтэй болоод байгаа тухай залуучууддаа таниулан сурталчилах
юм байна.