Ирэх 2016 оны
долдугаар сард Монгол Улсын урьд хожид байгаагүйгээр их бэлдсэн уулзалт болно.
Улс орны тусгаар тогтнолыг олон улс хүлээн зөвшөөрөх уулзалтаас их анхаарч,
хөрөнгө хаясан энэхүү уулзалт Ази-Европын Уулзалт буюу АСЕМ юм. Магадгүй энэ
уулзалт өнөөгийн эрх барьж буй хүмүүсийн олон улсад өөрсдийгөө таниулах хамгийн
сүүлийн арга хэмжээ ч байж болох юм. Ер нь эрх баригчид хэдий их мөнгөөр
тоглоно ард түмний түүний горыг төдийн чинээ амсана гэдэг үг байдаг. Өөрөөр
хэлбэл, өнөөдрийн байдлаар иргэдэд нүүрлээд энэ их хямралд АСЕМ-д хаясан олон
тэрбум ам.долларын буруу ч бас байгаа аж. Ард иргэд ядуу байхад эрх баригчид
зөвхөн АСЕМ-ын уулзалтад зориулж 35 эрбум төгрөгөөр 50 ширхэг бенз автомашин
гадаадаас худалдан авсан бөгөөд бараг ганцхан удаа ашиглаж зочдыг тосох ажиллагаанд
ийм их мөнгө зарцууллаа хэмээн шүүмжлэлтэй хандах иргэд олон байсан. Мөн тэртэй
тэргүй гаднынхан манайхыг ядуу байгааг мэдэх учраас 50 бенз авч байхаар 5
ширхэг тансаг автобус аваад зочдоо зөөхийг ч санал болгосон. Түүнчлэн гаднын
төлөөлөгчдөд зориулж Их Тэнгэрийн аманд 50 тансаг хаус барьж байгаа бөгөөд
хэдхэн өдөр байрлаад буцах төлөөлөгчдийг явсны дараа 50 бенз, 50 хаус хэний
мэдэлд очих нь бараг тодорхой болоод ирэв. Учир нь саяхны нэг мэдээлэлд Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Тэнгэрийн аманд 7.4 га газар авсан
тухай дурдсан юм. Үүнтэй холбогдуулан дээрх 50 хаусын газар биш байгаа гэж хардах болсон юм. Юутай ч, энэ мэт АСЕМ-ын уулзалт нэрийн дор дээр, дооргүй их,
бага хэмжээгээр хумсалсаар байгаа тухай АСЕМ-ын бүрэлдэхүүнд ажиллаж хүмүүс нь
хоорондоо жиг жуг хийх болсон байна.