\”Илрүүлэлт-Оргодол\”
нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн
гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 15-р хороо, 120
мянгатын автобусны буудал, Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхоны автобусны
буудал зэрэг газруудаар шалгалт хийжээ. Шалгалтаар иргэдийн цүнх болон халааснаас гар утас, түрийвчтэй
бичиг баримт зэргийг хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн
шалгаж байна. Халаасны хулгайн гэмт хэрэг
үйлддэг этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах
аргаар эд зүйлийг хулгайлан хохирол учруулдаг тул Нийслэлийн цагдаагийн
газраасиргэддээ сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.