Маргааш нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, сэрүүснэ.2017 оны 10 дугаар сарын 17-ны 20 цагаас 10 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар : Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар : Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө сэрүүсч 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.