Монголын хөрөнгийн биржид ээлжит хувьцааны арилжаа боллоо. 10 дугаар сарын
17-нд I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 219,506 ширхэг хувьцаа
арилжигдсан. Үүнээс 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн. Хувьцаат 9 компанийн
хувьцааны ханш буурсан бол хувьцаат 1 компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа. Үүнээс \”Люкс занаду групп\” ХК-ийн /BAZ/ хувьцааны ханш хамгийн
өндөр буюу 15.00 хувиар өссөн бол \”Монголын цахилгаан холбоо” ХК-ийн /MCH/
ханш хамгийн өндөр буюу 4.51 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 66,551
ширхэг үнэт цаас 6.5 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,021 ширхэг үнэт цаасыг 397.2 сая
төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр \”MSE ALL\” индекс 1167.78 нэгж болж 0.86 хувиар өссөн бол
зах зээлийн үнэлгээ 2,289,696,852,535 төгрөг боллоо.