Нийслэлийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн 62 дугаар тогтоолоор \”Эргүүл”, \”Телекамер”, \”Гэмт хэргийн
хяналтын цогц систем” дэд хөтөлбөрүүдийг баталсан юм. Ингэснээр нийслэлийн
телекамерын хяналтын техник, технологийг эрс шинэчилсэн байна. Нийслэлийн
цагдаагийн газарт телекамерын хяналтын удирдлагын төвийг байгуулж, саяхан нээлтээ
хийсэн юм. Тэд гудамж талбай, олон нийтийн газарт үйлдэгдэх гэмт хэрэг,
зөрчлийн гаралтыг бууруулахын тулд оршин суугчдын хүчийг ашиглаж \”хэв журмын
урамшилт эргүүл” ажиллуулснаар зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг 46 нэгжээр бууруулж чаджээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлыг оновчтой зохион байгуулах үүднээс гэр хорооллын 5900 гаруй гудамж, орон
сууцны 3675 байр, нийт 9600 орчим цэгийг урамшилт эргүүлийн хяналтад авахаар
төлөвлөж байна. Гэмт хэрэг хамгийн ихээр гардаг захын дүүргүүдийн зарим хороо, хүний
хөдөлгөөн ихтэй цэгүүдэд явуулын хяналтын камерийг байрлуулснаар иргэд амгалан,
тайван амьдрах нөхцөл сайжирсаар байна. Ингэснээр тухайн хэсгийн гэмт хэргийг
гаралт буурч, илрүүлэлт нэмэгдэж, элдэв хэргээс сэргийлэх ажилд ахиц гарах болжээ.