УИХ-ын дарга З.Энхболдын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр
МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарт Эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар
шүүхээр шийдвэрлэсэн. / 111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл
доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан
сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ./
Тэгвэл өчигдөр /2015.10.28/
М.Наранбаатарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Улсын Дээд шүүхийн хяналтын
шатны эрүүгийн хэргийн шүүх хэргийг хэлэлцсэн байна. Улмаар анхан болон давж
заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн
байцаалтад буцаах шийдвэрийг гаргажээ.
Үндэслэл нь, М.Наранбаатарт
холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа чухал ач холбогдолтой байж
болох байдлыг тодруулалгvй орхигдуулсан, хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт
нэг талыг барьж гүйцэд биш явуулсан байна. Түүнчлэн анхан
шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагvй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Амар