АТГ-ын
дэргэдэх ОНЗ-ийн гишүүн Ц.Оюунгэрэл ойрдоо завгүй явна. Тэрээр залууст англи
хэлийг хэрхэн үр дүнтэй сурсан арга барилынхаа талаар лекц уншсан. Удалгүй \”АТГ-ын
даргын өрөөнд орж болдоггүй талаар Э даргаас өөрөөс нь мэдэж авлаа” хэмээн нийгмийн
сүлжээнд жиргэсэн байдаг. Дараа нь 5 настай охины хүчингийн хэргийн талаар
нийгэмд тарсан мэдээлэлд байр сууриа илэрхийлж, \”Хүний амь тасалдаг
Ерөнхийлөгчтэй баймааргүй байна” хэмээн цаазын ялыг сэргээхийн эсрэг байр
суурьтай байгаагаа илэрхийлээд авлаа.