Гиннесийн амжилтыг эвдэхээр дэлхийн өнцөг булан бүрт хачин сонин үйл явдал болсоор байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн том пиццаг 2012 оны 12 сарын 13-нд Италийн Ром хотод Итали тогооч нар хийсэн байна. \”Оттавиа\” нэртэй энэхүү пиццаны хэмжээ 1,261.65 м² байсан бөгөөд одоогоор уг пиццанаас томыг хийх зүрх зоригтон гарч ирээгүй л байна.