УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00
цагаас эхлэнхуралдана. Өчигдөр чуулганаар үндсэн чиг үүргийн найман
сайдыг томилсон. Тэгвэл өнөөдөр үлдсэн долоон сайдын томилгоог УИХ хэлэлцэнэ. Тодруулбал, Хавдисламын Баделханыг Засгийн газрын
гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын, Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын
гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын, Жадамбын Бат-ЭрдэнийгЗасгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын, Долгорсүрэнгийн
Сумъяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын,Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн сайдын, Цэрэнпилийн Даваасүрэнг Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний
сайдын, Даваажанцангийн Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн
сайдын албан тушаалд томилуулах Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ.