Өнгөрсөн шөнө Сэлэнгийнхэн
унтаж чадсангүй хэмээн бөөн айдастай хүмүүс нүүр хуудсаараа мэдээ дамжууллаа.
Мөн Дархан-Уул, Орхон аймагт газар хөдөллөө гэх мэдээлэл ирлээ. Одон орон,
геофизикийн судалгааны төвөөс энэ талаар тодруулахад, \”Энэ сарын
19-ны 00.49 цагт Сэлэнгэ аймгийн Түшиг
сумаас хойш дөрвөн километрт таван баллын хүчтэй газар хөдөлж, шөнийн 03.00
цагт дахин газар хөдөлсөн\” гэлээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас ямар
нэгэн хохирол учирсан гэх мэдээлэл бүртгэгдээгүй байгаа бөгөөд Дархан-Уул,
Орхон аймгийн иргэдэд хүчтэй чичирхийлэлт мэдрэгдсэн талаар эх сурвалжууд
мэдээллээ.