Томуугийн
эсрэг вакцинжуулалтын арав хоногийн аян энэ сарын 16-26-ны хооронд үргэлжилнэ.
Аяны хүрээнд аль ч төрлийн вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад
нөхөн хамруулах аж. Мөн \”Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор явагдаж
байгаа аяны бас нэгэн онцлог нь жирэмсэн эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн архаг
суурь өвчтэй иргэдийг аль болох түлхүү хамруулахаар ажиллаж байгааг албаныхан
мэдэгдсэн.
Энэ жил нийт 175 мянган тун вакцин буцалтгүй тусламжаар ирэх
бөгөөд үүнээс эхний 50 мянган тун томуугийн эсрэг вакциныг АНУ-ын Протейн сайнс
корпорациас хүлээн авчээ. Вакциныг энэ сарын 13-наас орон нутаг болон нийслэлд
тарааж эхлээд байна. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-наас бага насны
хүүхдийн вакциныг хуваарийн дагуу тараана. Иргэд харьяа дүүргийнхээ Эрүүл
мэндийн нэгдлүүд дээрээ очиж вакциндаа хамрагдах боломжтой.