Өнөөдөр Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны өдөр тохиож байна. Монголын хадгаламж,
зээлийн хоршоодын үйл ажиллагаа, хоршоологчдын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг
дэлгэн таниулах MOCCU ЭКСПО 2017 үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-нд Мишээл
Экспо төвд нээгджээ. Энэ худалдааг Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын
Үндэсний холбоо (МХЗХҮХ-MOCCU)-ноос Санхүүгийн зохицуулах хороо болон Хүнс,
хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд 21
аймгийн хадгаламж зээлийн 100 гаруй хоршоо, тэдгээрийн жижиг, дунд бизнес эрхлэгч
300 гаруй гишүүн оролцож үндэснийы бараа, бүтээгдэхүүнээ нийслэлд худалдаалж байгаа юм.
Д.Оюун