Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын 64 айлын халаалт, дулаанд шаардлагатай 52 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайн байруудад амьдарч байгаа айл, өрхүүд халаалтгүй байж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж, \”Урсгал ус”, \”Сэлэнгэ Энерго” зэрэг мэргэжлийн байгууллагад холбогдох арга хэмжээг шуурхай авч мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах чиглэл өглөө. Мөн Алтанбулаг сумын удирдлагуудад түлээ, нүүрсээ базаан уурын зуухныхаа тасралтгүй үйл ажиллагааг хангаж ямар нэг асуудал гаргалгүй ажиллуулах, дулааны шугам хоолой, айл өрхийн сантехникийн засвар үйлчилгээг мэргэжлийн хүнээр хийлгэх ёстойг анхааруулж, үүрэг болгожээ.