\”Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль
сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.Одхүү, ахлагч
М.Баярхүү, сонсогч н.Түвшинтөгс нар нь Баянгол дүүргийн зургадугаар хорооны
нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа овор ихтэй эд зүйл авч
явсан Орхон аймгийн харьяат Ц.Г-г шалгажээ. Ингэхэд тус хорооны иргэн М-н байшингийн цонхны хамгаалалт
төмрийг хөшиж эмэгтэй хүний монетон ээмэг, гинж, хийн гар буу, iphone-6 гар
утас зэрэг эд зүйлсийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Баянгол дүүрэг
дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Дээрх этгээд нь хулгайлах гэмт
хэрэг үйлдэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байхдаа
оргосон тогтоожээ.