Иргэн та бусдын газар дээр барилга байгууламж барих, улсад бүртгүүлэх гэж
байгаа бол дараах бичиг, баримтыг бүрдүүлээрэй. Газар өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
Газрын кадастрын зураг /эх хувь/
Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний үнэмлэхний
хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг
төлөөлөх этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
Үйлчилгээний хураамж : 10000 төгрөг, мэдүүлэг бөглөх юм байна. Мэдүүлэгт дээр
дурьдсан нотлох баримтууд, үйлчилгээний хураамж тушаасан баримтыг хавсарган
хүлээлгэн өгч, буцах хуудас /тасалбар/ авна. Мэдүүлэг хүлээн авснаас хойш энгийн
үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэдэг гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн
ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч ярьсан юм.

Д.Оюун