АНУ-ын Мэрилэнд мужид өнгөрсөн лхагва гаригт гэмт
этгээд гал нээн, гурван хүний амь хөнөөж, улмаар Делавэр мужид очин, хамтран
ажиллаж байсан нөхрөө буудсан талаар \”New York Times” мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр Монгол Улсын нэг иргэн гэмт этгээдийн суманд өртөн амиа
алдсан байна. Тодруулбал, амиа алдагсдын дотор Б.Т хэмээх, 53 настай монгол хүн байсныг
цагдаагийнхан тогтоожээ. Гэмт этгээд 37 настай Ради Лабиб Принс гэгч
байсныг илрүүлж, гал нээснээс хойш 10 цагийн дараа баривчилсан байна. Тэрээр
ямар учраас ийм аллага үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар
шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.