УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын
бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы үеэр бизнесмэн
эр гэнэт \”даам гарч” БОАЖ-ийн сайд болсон Н.Цэрэнбатад бухимдаад авав. Дүрэм,
журмаар бол түүний зөв л дөө. \”Сумын Засаг дарга болох шалгуурын хамгийн наад
захын жишээ бол төрийн байгууллагад 3 жил ажилласан байх ёстой байдаг. Гэтэл Н.Цэрэнбат
гэж 11 компанитай энэ залуу шувтан бизнес хийж байгаад УИХ-д орсон. Төрийн
албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй байж шууд сайд боллоо. Хаана байна вэ нөгөө
шударга шалгуур чинь. Чи зүгээр сонс намайг. Улстөрчдөд шалгуур байх ёстойг Ерөнхий
сайд анхаарах ёстой” хэмээн тэрээр чуулганы танхимд дуугаа өндөрсгөсөн. Ийм үйл
явдал АН, МАН-ынхан засаг барьж байх үед хэзээд л гардаг байсныг тэрээр мартсан
бололтой.
Тэрээр,
\”Би өчигдөр Ө.Энхтүвшинг даргаас зүгээр нэг асуугаагүй юм. Яагаад та нар дандаа үгнээсээ буцаж байдаг юм. Хэнд чинь итгэх ёстой юм. Намд нь итгэх итгэл байхгүй. Гайгүй хэдэн ноён нуруутай улстөрчидөд нь ч итгэх итгэл байхгүй болчихлоо. Энд Ц.Нямдорж гишүүн сууж байна. Засгийн газар солигдох гэж байхад \”За энэ Засгийн газрыг огцруулж байгаа нөхдүүдийн нэг нь ч сайд руу очихгүй шүү\” гээд ярьж байсан. Гэтэл хамгийн түрүүнд манлайлаад очиж байгаа нь юуг хэлж байгаа юм бэ гэдэг л асуудал юм. Бид У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай бодлогын Засгийн газар байгуулах талаар ярилцсан. Гэтэл та хамарсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Энэ бол таны алдаа.
Та олон нийтийн дэмжлэгийг авч болох байсан боломжоо өнөөдөр алдлаа гэдгийг чинь хэлмээр байна.
Мөн боловсролын салбар нэг жил гаруйн хугацаанд 3 сайд солигдлоо. Одоо боловсролынхоо бодлогыг цэгцэлж, цалинг нь заавал нэмэх хэрэгтэй. Энэ багш нар чинь ядуучуудын эгнээнд орсон байна шүү” хэмээн ярьсан юм.