Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон 17 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа. Эрлийн ажиллагааны явцын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Эрэн хайх аврах ажиллагаа өглөө 06.20 цагт эхэлсэн юм. Ингээд 11.15 минутад уулын зүүн энгэрээс нэг хүний цогцос, 11.45 цагт гурав дахь хүний цогцос, 12.07 цагт 4, 5 дахь иргэний цогцос, 14.20 цагт зургаа дахь цогцос, хамгийн сүүлд 15.15 цагт 7 дахь иргэний цогцсыг тус тус олсон гэж мэдэгдэж байна. Цогцсуудыг Отгонтэнгэр уулын зүүн урд талд 3300 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаанаас олжээ. Эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна.