ХЭҮК-оос хөдөө, орон нутагт ажиллаж, дунд сургуулиудад шалгалт хийжээ. Энэ шалгалтын талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ярихдаа, \”Нөхөн үржихүйн чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад жилийн турш хоёрхон цаг хичээл ордог юм байна. Орхон, Булган аймагт би сая шалгалтаар яваад ирлээ. Бүтэн жилийн турш хоёрхон цагт багтаан багш нар өсвөр насныханд юу ярих бол. Эрэгтэй, эмэгтэй хүний бэлэг эрхтэн ийм байдаг гэж заах байх даа. Өөр юугаа хэлэхэв дээ. Үнэхээр ичмээр. Арай л дэндүү байна” хэмээн бухимдсан юм. Гэвч өнөөдөр цэцэрлэг, сургууль, багш нарын нөхцөл байдал хүүхэд, сурагчдыг бэлгийн хүчирхийллээс яаж сэрэмжлүүлж, сэргийлүүлэх вэ гэдэгт төвлөрч чадахгүй байна. Багш нарын анхаарал цалингаа яаж нэмүүлэх вэ гэдэг дээр төвлөрч тэмцсээр цалингаа гологсдын давалгаа эрүүл мэндийн салбарынхныг хамраад байна.