-Нүүрээ буцалсан ус болон зөөлрүүлсэн усаар угааж занших хэрэгтэй.
-Өөрийн арьсанд тохирсон тос хэрэглэх, өвөл зунгүй нэг тосоо хэрэглэх нь буруу.Өвлийн улиралд илүү хүний арьс үрчлээтэж хөгширдөг.Хэрвээ танд монгол тос тохирдог бол өвлийн улиралд монгол , солонгос тосыг түрхвэл илүү зохимжтой. Учир нь монгол, солонгос тосны найрлага нь тослог, чийгшил ихтэй, хүйтнээс арьсыг хамгаалах сайн бүрхүүл болж өгдөг байна.
-Хэрвээ таны нүүрний арьсны аль нэг хэсэг хөлдсөн эсвэл цайрсан бол ургамлын тосыг хөвөнд шингээн маш болгоомжтой, зөөлнөөр үрэх маягтай арчих хэрэгтэй.
-Өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог, чийглэг суурьтай байвал сайн.
-Хуурай арьсыг өвлийн цагт сүүн шингэнээр цэвэрлэвэл илүү дээр байдаг. Хэрэв арьс жирийн эсвэл холимог бол зун хэрэглэдэг байсан лосьон тоникийг март. Нүүрний тослог хэсгийг тослоггүй (oil free) цэвэрлэгчээр цэвэрлэ. Харин хуурай хэсгийг нь тослог ихтэй цэвэрлэгч шингэнээр арчиж будгаа авна.
-Тослог арьстай хүмүүс спирт агуулсан лосьсон түрхэж болохгүй. Зөвхөн спиртгүй тоник эсвэл гель хэрэглэх хэрэгтэй. Хуурай арьстай хүмүүс арьс чангалах маск тавихгүй байхыг зөвлөж байна.
– Хүйтний улирал нэгэнт эхэлчихсэн болохоор өглөө нүүрэндээ чийгшүүлэгчтэй крем түрхэх хэрэггүй.
-Гадагшаа гарахаасаа 30 минутын өмнө нүүрэндээ тослог крем түрхэж сайтар шингээх хэрэгтэй. Мөн өнгөлөгч крем, пудр зэргийг түрхэж болно. Чийгшүүлэгч кремийг унтахынхаа өмнө түрхвэл арьс амарч тайвширдаг.
-Хүйтэн сэрүүний улиралд эмэгтэй хүн уруулаа онцгой анхаарах хэрэгтэй. Өглөө гадагшаа гарахдаа заавал уруулын будаг түрхэж бай. Харин орой унтахынхаа өмнө урууландаа зөгийн бал түрхэж байвал тэжээл авч өнгөлөг болно.
– Хүйтний улирлаас нүүрээ хамгаалах нэг арга нь тэжээлийн маск юм. Иймд эмэгтэй хүн долоо хоногт 2 удаа тэжээлийн маск тавьж байвал нүүр чийгээ алдахгүй, өнгөлөг хэвээр байх болно.