1.3 сая оршин суугчтай Монгол Улсын нийслэл
Улаанбаатар хот. Өвөлдөө хасах 30 хэм хүрч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн
хотуудын нэг юм. Хотын нийт оршин суугчдын 60 дээш хувь нь төлөвлөлтгүй, төвийн
шугамд холбогдоогүй гэр хороололд амьдардаг. Орон нутгаас хот руу чиглэсэн хөл
хөдөлгөөний улмаас энэ тоо жил бүр нэмэгдсээр байна.
Дүн өвлийн хүйтнээр гэр хорооллын 200 мянга
гаруй айл орон гэрээ дулаацуулахаар түлээ, нүүрс их хэмжээгээр түлснээс үүдэн
Улаанбаатар хотыг агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч болгон хувиргаж
байна. Харин энэхүү тэргүүлэх үзүүлэлт нь 0-5 насны хүүхдийн эндэх
шалтгаануудын нэг болчихоод байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн сан