Завхан
аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид
дарагдан сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид үргэлжлүүлсээр
байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн
ажиллагааг өнөөдөр 06:20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр
иргэний цогцсыг олсон талаар ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгээс
мэдээллээ.
Эрэн
хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2775 метр өндөрт хээрийн штаб байгуулан
байрлаж байна. Мөн Завхан аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай
штаб байгуулагдан ажиллаж буй ажээ. Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд
Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга,
бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан онцгой байдал, цагдаа, зэвсэгт
хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагын нийт 196 хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж
байгаа юм.