\”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн \”Нарны зам” сургалтын төв нь энэ онд нийт 59 ажил төлөвлөж 88.1 хувийн биелэлттэй байна. Эхний гурван улирлын байдлаар 163 удаагийн сургалт зохион байгуулж, 7205 захиргааны болон инженер техникийн ажилтан албан хаагч, жолооч шалгагч нар хамрагдсан. Хууль эрх зүйн болон замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандартын мэдлэгийг олгох чиглэлээр мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиудтай хамтран тусгай батлагдсан хөтөлбөрийн дагуу 88 удаагийн сургалт зохион байгуулж 5447 ажилтан албан хаагчийг хамруулсан байна.
Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газраас зохион байгуулсан \”Ажлын хариуцлага”, \”Менежерийн харилцаа, ёс зүй” сургалтанд нийт 42 ажилтан хамрагдсан бол том оврын аж ахуй нэгжүүдийн ХАБЭА ажилтан, жолооч нарт Германы мэргэжилтэн Кем Лейн \”Аюулгүй жолоодлого, Хурд, Аюулгүй байдал”, \”Анхан шатны тусламж”,\”Гүйцэж түрүүлэх, Маневр хийх”, \”Нойрмоглох, ядрах, онц байдал” сэдвүүдээр зохион байгуулсан нэг өдрийн сургалтанд \”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн есөн ажилтан хамрагдлаа.