Завхан аймгийн Отгон
сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй
болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажиллаж
байна. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн
ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Осолдсон
иргэдийн тоо 14 болж хоёроор нэмэгдлээ. Ослын багийнхан 10.43 цагийн
орчимд дахин нэг цогцсыг олсон бол 11:30 цагт осолдсон дахин нэг иргэний
цогцсыг олсон байна. Тухайн цогцос нь 800-900
метрийн өндрөөс унасан байж болзошгүй гэсэн таамгийг эрлийн багийнхан
дэвшүүлжээ. Аврагчид талийгаачдын цогцсыг
уулын уруу дамнуургаар зөөвөрлөж байна.