2017 оны 10
дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 199,097
ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 7 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат
13 компанийн хувьцааны ханш буурсан. Хувьцаат 3 компанийн хувьцааны ханш
тогтвортой байлаа. Үүнээс \”Монгол Савхи\” ХК-ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн
өндөр буюу 14.26 хувиар өссөн бол \”Могойн Гол” ХК-ийн /BDL/ ханш хамгийн
өндөр буюу 14.48 хувиар уналаа. Компанийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1
ширхэг үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжаалдсан байна. Энэ өдөр \”MSE ALL\” индекс 1,156.07 нэгж болж
1.08 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,269,745,955,740 төгрөг боллоо.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж