Монголын Үндэсний
олон нийтийн телевизийнхэн энэ жил 50 жилийнхээ ойтойгоо золгож хөлгүй их
ажилтай өдрүүд өрнөж байгаа билээ. Телевизийн удирдлагуудын зүгээс ойдоо бэлэг
барьж ажилтнуудынхаа хүүхдүүдийг 8.00-20.00 цагт хүлээн авч үйлчилдэг \”хөөрхөн ”
цэцэрлэгтэй болсноор олон хүний талархлыг хүлээгээд байна. Уран бүтээлчдийн
ажил цаг, нартай уралдаад ч дуусдаггүй сэтгэлээ шингээж хийж байж сая нэг гэрийн
бараа хардаг. Тиймээс хүүхдээ ажлынхаа дэргэд цэцэрлэгт өгсөн аав, ээжүүдэд
мэргэжил нэгт нөхөд нь битүүхэндээ атаархангуй \”Манай хүүхдийг арын хаалгаар
авчихаач. Манай хүүхэд маажихгүй, хазахгүй” гэх мэтээр ажлын дэргэдэх
цэцэрлэгтэй болсонд баяр хүргэх болжээ.