Орхон аймгийн
ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, \”Онош”
лабораториос өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Монгол улсын хүн амын эрүүл
мэндийн үзлэгийн сүүлийн 5 жилийн судалгааны үзүүлэлтийг харгалзан өвчлөл, нас
баралтын тргүүлэх 5 шалтгааныг тус тус үндэслэн 40, 45, 50, 55, 60, 65 настай
иргэдийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, лабраторийн шинжилгээний зардлыг
нийгмийн даатгалын сангаас хариуцахаар болжээ.
Иймд нийгмийн таатгалаа төлж буй
дээрхи насны иргэд Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс очиж
урилгаа авсаны үндсэн дээр сонгон шалгаруулалтад тэнцсэн \”Онош” лабратори,
\”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эмнэлэг сувиллын албаны аль нэгэнд очиж 3 төрлийн
багцаас сонголтоо хийн үнэ төлбөргүйгээр шинжилгээ өгөх юм байна.