Талийгаачдын ар гэрийнхэн
Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр ирж эрлийн ажиллагааны талаар мэдээлэл авчээ.
Аврагчид өнөөдөр өглөө 06.20 цагт эрлээ эхэлж, дөрвөн хүний цогцсыг
олсон.Тэд үлдсэн гурван уулчныг олох найдвар тээн эрэн хайх
ажиллагааг цасныгүн рүү буюу таван метрийн гүнд явуулж байгаа ар
гэрийнхэнд нь хэлжээ.
Отгонтэнгэр хайрхны бэлд хээрийн
штаб байгуулсан эрлийн багийнхан хоёр хэсэгт хуваагдаж шуурхай ажиллаж байна.
Мэргэжлийн уулчид, онцгойн аврагчдаас бүрдсэн нэг хэсэг нь уулын хавцал хэсгээр
үлдсэн гурван хүнийг хайж байна. Харин цагдаа, цэргийнхэн багтсан багийнхан
талийгаачдыг уулнаас буулгаж байгаа аж.