Шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захиралыг сольж менежментийн ур чадвар сайтай, шинэлэг хүнийг томилно гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Ирэх сарын 20-22-нд МАН-ын их хурал болох бөгөөд түүнээс өмнө янз бүрийн томилгоо хийж бужигнуулахгүй гэсэн байр суурьтай байгаа бололтой.
Тэрээр \”Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Хишигжаргал овогтой Хэрлэнг томилох санаатай байгаа гэдгээ ойрын хүрээндээ ярилцаж тохироод байгаа гэх мэдээлэл явж эхэллээ. Х.Хэрлэн нь1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ЕБД сургууль, 1985-1991 онд Политехникийн дээд сургууль, 1999-2001 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалсан байна.
1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч, 2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга, 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга, 2007-2010 онд \”Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал, 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга, 2012 оноос \”Эйч Ти Эм” ХХК-ийн Захирал 2016 оноос ”Монголын төмөр зам” ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй юм байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn